КОЛЛАГЕН ГЭЖ ЮУ ВЭ?

Коллаген бол бие махбодид байдаг, бидний амьдралыг тэтгэгч амин хүчлүүдээр баялаг уураг юм. Коллаген нь хүний биед тархан байрлах бөгөөд бүхий л эд эсүүдийг холбож өгдөг холбогчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл цусаар дамжин ирж байгаа амин дэм нь холбогч эд эсээр дамжин бусад эд эсүүдэд очиж эд эсийг тэжээж, эсүүдийн амьдрах орчныг нь бүрдүүлж өгдөг. Коллаген нь эд эсийн уян зөөлөн чанарыг хангахад гол үүрэг гүйцэтгэнэ. Гоо сайхны үндсэн бүрдэл, залуу дүр төрхөө хадгалах түлхүүр юм. Коллаген гэдэг нь хүний гоо сайхан, залуу насаа хадгалахад өөрөөр хэлбэл нас ахисан ч бие махбодын хувьд залуугаараа байхад нэн чухал шаардлагатай хүний биеийн эд эсүүдийг холбогч хүний биеийн 40%, арьсны 70-75%-ийг бүрдүүлдэг уураг юм.

Та Японы олон төрлийн коллагенүүдийг http://www.facebook.com/JapanBeautyUB хаягаар орж сонирхоорой.

Коллаген багасахад гарах сөрөг үр дагаварууд

  1. Хөгшрөлтийн гол шалтгаан болдог. Хүний нас ахих тусам коллаген уургийн нөхөн төлжилт муудаж биед багасдаг. Эрдэмтдийн судалгаагаар 25 наснаас хойш хүн хөгширч эхлэх ба энэ үеэс хүний биед байх коллагены хэмжээ жил тутам 1,5%-иар багасаад явдаг. Хүн 40 нас хүрэхэд нийт коллагенийхээ 1/3-ийг алддаг гэсэн судалгаа байдаг. Хүний бие дэх коллаген багасахад бие махбод хөгшрөх шалтгаан болдог. Үүний эсрэг коллагенийг дотроосоо нөхөн ууж хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг саармагжуулдаг. Коллагенээ нөхөхгүйгээр алдаад байвал залуу биемахбод, түүний эрч хүч гоо сайхныг амархан гээж байна гэсэн үг.
  2. Хүний биед коллаген багасахад  эд эрхтэнд сөрөг үр дагавар гардаг. Коллагены хэмжээ багассанаар өвчин тусах магадлал өндөрсдөг ба эдгэрэлт удааширдаг.
  • Арьс: Арьс хуурайшиж өнгөө алдан үрчийж, хөгшрөлтийн нөсөө толбо үүсэх ба арьс амархан гэмтэх боломжтой болно.
  • Судас: Судасны хананд коллаген их хэмжээгээр агуулагдах ба судасны уян хатан байдлыг хангана. Судасны хананд коллагены хэмжээ буурахад судас хатуурал үүсдэг ба судас хатуурснаас зүрхний шигдээс, тархины судасны харвалт, даралт ихсэх гэх зэрэг гэнэтийн аюултай өвчин ирдэг.
  • Үе мөч: Үе мөчний хөдөлгөөнийг удирдах булчингийн бүрхүүл хальс болон шөрмөс мөгөөрсний бүтцийн ихэнх хэсэг нь коллагенаас бүрддэг. Иймд үе мөчний мөгөөрсөн дэх коллагены хэмжээ багасвал үе мөч гэмтэхэд бэлэн болсон байна гэсэн үг.
  • Яс: Ясанд коллагены хэмжээ буурахад ясны бүтэц агшин жижгэрч кальцийг хангалттай агуулж чадахаа больж яс сийрэгжиж уян хатан бат бөх чанараа алдаж хэврэг болдог.

Коллагеныг арьсандаа түрхсэнээс ууж хэрэглэх нь

эрүүл мэнд, гоо сайханд өндөр ач холбогдолтой

Хүмүүс коллагентэй тос түрхлэг түрхэж коллагенаа нөхөх гэж оролддог. Энэ нь хэрэглэж эхэлсэн тухайн цаг үедээ бага зэрэг үр дүн үзүүлэх боловч зардал ихтэй, үр дүн муутай арга юм. Машинаа мянга будаад түлш хийхгүй бол хөдлөхгүйтэй адил коллагенаа дотроосоо ууж хэрэглэх нь илүү үр дүнтэй.

  1. 1.    Арьсанд дараах үр дүнг өгдөг.
  • Арьсны дархлаа бодисын солилцоо  сайжирна.
  • Арьс чийгшиж, хуурайшихаа болино.
  • Арьс цайрч, өнгөлөг булбарай уян хатан болно.
  • Үрчлээ татагдаж, нэмж үрчлээ үүсэхгүй болно.
  •  Хөгшрөлтийн нөсөө, сэвх, хацрын улаан арилна.
  • Арьсны элдэв тууралт, батгаших, яр шарх эмчлэгдэнэ.
  1. 2.    Хүний биеийн эрүүл мэндэд дараах ач холбогдолтой
  • Нүд: Нүд ядрах, улайх, загатнах, нулимс гарах, нүдний хараа муудах зэргээс хамгаална.
  • Шүд: Шүд хэврэгших, цоорохоос хамгаална.
  • Гэдэс дотор: Дотор муудах, ходоодны болон элдэв шархлаа үүсэхээс хамгаална.
  • Судас: Судасны ханын хатуурлаас сэргийлж, уян хатан байдлыг хангана. Зүрхний шигдээс, цус харвалт, даралт ихдэхээс сэргийлнэ.
  • Шөрмөс: Үе мөч, мөгөөрсөн эдийн уян хатан байдлыг хангана.
  • Арьс: Арьсны өнгө гундаж сэвх, нөсөө толбо үрчлээ, яр шарх гарах хуурайшихаас хамгаална.
  • Үс: Үс унах, хугарах, өнгөө алдах, эрт цайхаас хамгаална.
  • Хумс: Хугарамтгай, хуурамтгай болж уян хатан байдлаа алдахаас хамгаална.
  • Яс: Ясны уян хатан байдлыг хангаж, агшин жижгэрэх, яс сийрэгжихээс хамгаална.

 Коллаген хэрэглэх заавар

  • Өдөрт 1 удаа дурын шингэн /уух/ зүйлд найруулж ууна.
  • Нэг савыг 28-30 хоног хэрэглэнэ.
  • Саван доторхи халбагаар хэрэглэнэ.

Харилцах утас: 95831491, 91889848

Gallery | This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.

6 Responses to КОЛЛАГЕН ГЭЖ ЮУ ВЭ?

  1. odgerel says:

    haanaas hudaldaj awch boloh we? ymar unetei we?\

  2. odgerel says:

    huhuul hun bas eregtei hun hereglej boloh u?

    • japanbaraa says:

      Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн хэрэглэж болно. Эрэгтэй хүмүүс гоо сайхан, эрүүл мэнддээ тэр бүр анхаарч чаддаггүй, харин үүнийг Коллаген ууснаар нөхөх боломжтой. Бас хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд ч хэрэглэж болно, ер нь бол эмчээсээ асуугаад өөрийн онцлогт тохирох эсэхийг асуухад гэмгүй л дээ.

  3. Bolor says:

    Үнэ хэд вэ????

    • japanbaraa says:

      Манайд одоо Shiseido- н 21 хоногийн хэрэглээ (126 гр) бvхий нунтаг коллаген (50.000 тθг), мθн Meiji-н 28 хоногийн хэрэглээ (201 гр) бvхий нунтаг коллаген (55.000 тθг) байна. Худалдан авалт бvрт урамшуулал болгон коллагентай зовхины эссенци vнэгvй дагалдуулж θгч байна. Манай фэйсбvvк хаягаар орж илvv дэлгэрэнгvй мэдээлэлтэй танилцаарай. http://www.facebook.com/japanbeautyUB

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s